Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шинээр ашиглалтанд орсон 9-р цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэж эхэллээ

2017-08-11

Аймгийн Эрүүл мэндийн газрын байрлаж байсан байранд шинээр үйл ажиллагаа явуулах гэж буй Хэрлэн сумын 9-р цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэж эхэллээ. Тус цэцэрлэгт 10 бүлгийн 250 хүүхэд сурч хүмүүжих бөгөөд 9-р сарын 1-нд нээлтээ хийх юм.

9-р цэцэрлэгийн хамран сургах тойрогт 9-р багийн 12, 13, 14, 15, 16, 17-р байр болон 69, 75-р байрууд хамрагдаж байна. Цэцэрлэгт энэ жил 2-5 настай хүүхдүүдээ бүртгүүлэх боломжтой.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%