Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЯВУУЛЫН СУРГАЛТ, АЯЛАЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ААС ЗАРИМ АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

2017-08-07

Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос зарим ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд  төвийн болон баруун зарим аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох, байгаль, түүх соёлын түүхийн үзэсгэлэнт газруудыг үзэх,  МНУХолбоо орон нутагтаа хүрч ажиллах, ИТХ-ын байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монголын нутгийн удирдлагын холбооноос анх удаа “Явуулын сургалт, аялал”-ыг долоодугаар сарын 18-аас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. 

Явуулын сургалт аялалд Монголын нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга П.Янжинлхамаар ахлуулсан Чингэлтэй дүүргийн ИТХ, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймаг, Булган аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд хамрагдлаа. 
Аялалын багийнхан энэ хугацаанд нийтдээ 8 аймаг 32 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж өөрсдийн аймаг, дүүрэг, сумынхаа шилдэг туршлагуудаас солилцсон юм. 

Биднийг халуун дотноор хүндэтгэн хүлээн авч аймаг, орон нутгийнхаа онцлог үйл ажиллагаа, байгалийн үзэсгэлэнт газруудаа танилцуулсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Архангай аймгийн ИТХ-ын дарга Өсөхбаяр даргатай ажлын хамт олон, Архангай аймгийн Тариат, Цахир сумын ИТХ-ын ажлын алба, Завхан аймгийн Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал, Сонгино сумын ИТХ-ын ажлын алба, Увс аймгийн ИТХ-ын ажлын алба, Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын ажлын алба, Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын алба, Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ, Хатгал /тосгон/, Тосонцэнгэл сумын ИТХ-ын ажлын алба, Булган аймгийн ИТХ, Булган аймгийн Хутаг-өндөр, Сайхан, Бугат сумдын ИТХ, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлж байна. 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог энэхүү “Явуулын сургалт, аялал”-ыг санаачлан хэрэгжүүлсэн МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБООНЫ хамт олондоо талархал илэрхийлье. 
Та бүгдийнхээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 











Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%