МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Чингэлтэй дүүрэгт 2017 оны 08 сарын 25-28-ний өдрүүдэд хороо тус бүрт хувиарын дагуу зохион байгуулагдахаар боллоо. Иргэн та төсөлтэй танилцаж www.http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлэх, мөн "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсанд лайк дарж нэгдсэнээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8