Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЯНМӨНХ СУМАНД...

2017-08-23

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь 2016 оны 12-р сараас эхэлсэн бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хэлэлцүүлэг Баянмөнх суманд амжилттай зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлэгт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга З.Энхболд болон Хэнтий ТВ-ийн сурвалжлах багийнхан ажилласан бөгөөд Баянмөнх сумын хувьд Баянбулаг багаас 57, Дулаан багаас 53, Улаан-эрэг багаас 44, Хэрлэн багаас 15 иргэд тус тус хамрагдав. 

Уг төслийн хэлэлцүүлэг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 5 дахь шат буюу иргэдээс санал асуулга авч УИХ-д өргөн барьснаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг 10 дугаар сард УИХ-ын Чуулганаар хэлэлцэх юм.
Монгол Улсын иргэн та иргэнийхээ үүргийг гүйцэтгэж хэлэлцүүлэгт идэвхи санаачлагатай оролцоно уу?
Иргэн таны саналыг үнэ төлбөргүйгээр "Монгол Шуудан" ХК-ийн бүх салбараар хүлээн авч Төслийг боловсруулах ажлын хэсэгт хүргэх юм.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%