126 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ НЭМЭЛТ БҮЛГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, 14-р хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, 126 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мандахайцэцэн болон албаны бусад хүмүүс оролцов. Нээлтийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нийт сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа хандан сурлага, хүмүүжлийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр Чингэлтэй дүүргээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас товч дурдсаны нэг нь 14 дүгээр хорооны 126 дугаар цэцэрлэгт нэмэлт 4 бүлгийн шинээр ашиглалтад хүлээж авсанаар цэцэрлэгийн орны тоо зөвхөн нэг жилийн хугацаанд 1040-өөр нэмэгдүүлж байгаа тухай тодотгон хэлсэн юм. Мөн үеэр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулсан гүйцэтгэгч компани болох “Их даян бүүвэй” ХХК хамт олон болон цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдыг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8