ҮЕ, ҮЕИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Эрдэнэбат нар зочдод ойн баярын мэнд хүргэж Чингэлтэй дүүргийнхээ ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын “ Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом”, 25 жилийн ойн медалыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар 9 сарын 19-ны өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байсан түүхтэй.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8