Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

2017-09-07

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос жил бүр энэхүү өдрийг тохиолдуулан дүүргийн харьяат Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа
Арга хэмжээг дүүргийн ИТХ-ын Иргэний Оролцоо, олон нийттэй харилцах  хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж  үг хэллээ. 
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүл нийт 84 иргэн байдгаас, хэлмэгдсэн 4 иргэн өдгөө энх тунх амьдарч байна. 







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%