Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЛЭВ

2017-09-13

Зүүн бүсийн Цагдаагийн байгууллагын Эрүүгийн мөрдөгч, Хэсгийн төлөөлөгч, санхүүгийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалт чингис хотод эхэллээ

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дахь Цагдаагийн газрууд, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, санхүүгийн алба хаагчдын сургалт Чингис хотод амжилттай явагдаж байна.

         Сургалтын арга хэмжээний нээлтэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
        

Нээлтийн арга хэмжээ Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжиллээ.

       "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр, "Спортын алдар" тэмдэгээр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбат, ЦЕГ-ын "Хүндэт жуух" бичгээр Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Норовлин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Мандахбаяр,Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбашагай нар тус тус шагнагдлаа.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа.




 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%