Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Л.Батсайхан тойрогтоо хийгдэж буй
бүтээн байгуулалтын ажилтай танилцав...
Эдийн засгийн хүнд цаг үеийг Улс орон даяар туулж байгаа хэдий ч аймгийн удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ. Өнгөрөгч саруудад Хэрлэн сумын Булаг багийн хөгжлийн төвийн барилга болон Автовокзал-техникийн хяналтын үзлэгийн төвийн шав тавигдсан. Тэгвэл Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан тойрогтоо хийгдэж буй эдгээр бүтээн байгуулалтын барилгын ажилтай газар дээр нь танилцаж барилгын ажлыг яаравчлах, мөн 2-р багийн төвийн барилгад ажиллаж буй хүмүүсээс багийн төлөөллийг ажиллуулах тал дээр үүрэг өгөв. Энэхүү багийн төвийн барилга ирэх 10дугаар сард ашиглалтад орох аж.