УИХ-аас
баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс
төрийн аймшигт хэлмэгдүүлэлтэнд өртөж хохирсон олон мянган хүний гэгээн
дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм.
Энэ
жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 22 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах,
тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 80 дахь жил тохиож байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн арга хэмжээг Хэнтийн Батширээт суманд 9-р сарын 12 нд, Дадал суманд
9-р сарын 6-нд, Биндэр суманд 9-р сарын 10-ний өдрүүдэд тус тус
зохион байгууллаа.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн арга хэмжээний нээлтэнд Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Нарийн бичгийн дарга
С.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.
Энэхүү хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр Хэлмэгдэгсдийн
үр хүүхдүүдийн төлөөлөлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарын бэлэг гардуулах, хүндэтгэл үзүүлэх,
тэдний санал хүсэлтийг хүлээн авах, 108 зул бадраах зэрэг ажлуудыг зохион
байгуулсан бөгөөд ахлах
ангийн сурагчдад “Хэлмэгдүүлэлт”-ийн талаар хичээл заах, баримтат кино үзүүлэх
зэрэг арга хэмжээ болж өнгөрлөө.
Мөн
энэ өдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд “Гэрэл” дохио
асаан хүндэтгэл үзүүлэв.
Монгол
улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр
1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30
мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн
үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний
таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон
үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж
түүхчид үздэг.
“Халуун итгэл
цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг"