Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​БҮГД НАЙРАМДАХ САХА(ЯКУТ) УЛСЫН ХАНГАЛАССКИЙ(УЛУС) ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮНДЭТГЭН, ХҮЛЭЭН АВЛАА

2017-09-07

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргээс хүрэлцэн ирсэн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич, Зөвлөлийн Хурлын дарга Протодьяконов Борис Петрович тэргүүтэй төлөөлөгчдийг есдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган албаны бусад хүмүүс  оролцлоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээнд  хүндэтгэн ирсэн ах дүүгийн харилцаат Хангаласский(улус) дүүргийн эрхэм төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хоёр дүүргийн маань хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. 

Мөн үеэр Хангаласский(улус) дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич хэлсэн үгэндээ “Биднийг халуун дотно угтан авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг Хангаласский(улус) дүүргийн нийт иргэдийн зүгээс хүргэж байна. Танай дүүргийн иргэдэд аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн ялдамд өдрөөс өдөрт амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.
Хоёр дүүргийн хамтын ажиллагааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн эрхэм зочид төлөөлөгчдийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж, баяр хүргэлээ.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%