Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2017-09-15

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ 4 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

1-р асуудал буюу Хан Хэнтий Чуулга 1983 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 35 жилийн ой тохиож байгаа юм. Харин мэргэжлийн урлагийн байгууллага үүссэн цаг хугацаа нь 60 жил байгаа тул 2018 оны 09-р сард Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулгын 60 жил жилийн ой болгон тэмдэглэх хүсэлтийг гаргасан ч тэргүүлэгчдийн тухайд “Хан Хэнтий Чуулгын 35 жил, Мэргэжлийн урлагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой” гэж нэрлэвэл зохистой гэдэгт санал нэгдлээ.

2-р асуудал болох Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх тухайд Галшар сумын эмнэлэгийн УАЗ-469 автомашин, Өлзийт тосгоны эмнэлэгийн УАЗ-469 автомашин, Өмнөдэлгэр сумын эмнэлэгийн УАЗ-469 автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаанд оруулах саналыг оруулснаар 4.500.000, 4.000.000, 5.000.000 төгрөгнөөс эхэлж дуудахаар дэмжигдэв.

3-р асуудал буюу Төрийн дээд шагнал, одон медальд иргэдийг өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд нийт 63 хүний материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтов. 

4-р асуудал буюу Улсын болон орон нутгийн төсвөөс зээл олгодог, эргэн төлөгддөг сумдын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн 2014-2016 оны үйл ажиллагааны аудитын тухай танилцуулав.Сумдын сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс зээл олголт буурч найдваргүй авлага бий болсон байна.

Үүний хүрээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас :

-       Зээлийн зөвлөл тухайн төсөл арга хэмжээний үнэлгээг үнэн бодит байдалд тулгуурлан, журмаар тогтоосон хэмжээнд нь олгох, журамд тусгагдсанаас бусад зардал, зориулалт бусаар зарцуулахгүй байхад анхаарах,

-       Сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн явцын мэдээ тайланд тогтмол хяналт тавьж, хяналтын ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрээний хугацаа дууссан зээлийн авлагын үлдэгдлийг яаралтай хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх,

-       Цаашид иргэдэд ил тод нээлттэй, зайлшгүй шаардлагатай төсөлд зээл олгож байх талаар аймаг сумдын засаг дарга болон сумдын зээлийн сангийн зөвлөлд үүрэг даалгавар өгөв.



 


 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%