Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ц.ГАНБОЛДОД ХҮНДЭТГЭЛ ГАРДУУЛАВ

2017-09-18

9-р сарын 9-ний өдөр Өмнөдэлгэр суманд Аймгийн хурц Арслан Ц.Ганболд алдраа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ хурц содон олон сайхан мэхийг уралдуулан барилдаж, ус нутаг, аймаг орныхоо нэр алдрыг өндөрт өргөн мандуулж, Хан Хэнтийн хүчит эрчүүдээ манлайлан дэвж явсан гайхам сайхан амжилт, хөдөлмөр алдраа түмэн олондоо үнэлүүлсэн баярт мөчийг тохиолдуулан Аймгийн хурц Арслан Ц.Ганболдод Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лхамын Батсайхан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит ХҮНДЭТГЭЛ гардуулав.
Мөн Өмнөдэлгэр сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Алтанзаяа Аймгийн хурц Арслан Ц.Ганболдод хүндэтгэл үзүүллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%