Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЙМГИЙН ХУРАЛ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2017-09-18

“Эх барихын Яаралтай тусламжийн эрчимжүүлсэн нь” сэдэвт зүүн бүсийн сургалт энэ сарын 16,17-ны өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр сумдын эмч нар хамрагдаж байна.

Үүний хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол улсын  хүний гавъяат их эмч С.Хишгээ, НҮБ-ын хүн амын сангийн эх нярайн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх төслийн удирдагч Б.Цэдмаа, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн Н.Ариунаа нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхантай уулзаж аймаг орон нутгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутаг хамтарч ажиллах шаардлагатай байгааг илэрхийлж санал тавьлаа.

Хэнтий аймгийн хувьд энэ жил эхийн эндэгдэл ихтэй аймгийн тоонд орсон бөгөөд эхийн эндэгдлийг бууруулахад Хэнтий аймагт нөхөн үржихүй, эх барихаа хариуцсан мэргэжилтэнтэй болох  шаардлагатай гэдгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол улсын  хүний гавъяат их эмч С.Хишгээ хэлж байлаа.

Тухайлбал НҮБ-ын хүн амын сангийн эх нярайн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх төсөл нь  2012 оноос Хэнтий аймагт хэрэгжиж эхэлсэн ба Улсын хэмжээнд 10 Жил хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн эмч нарт үндсэн 3 чиглэлээр дэмжлэг үзүүлсэн байдаг. Нэгдүгээрт тоног төхөөрөмж шинэчлэх, Хоёрдугаарт боловсон хүчнийг дэмжих ,  гуравдугаарт Эх хүүхдийн үндэсний төвөөс зөвлөгөө авч байх гэсэн 3 чиглэлээр дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн тал дээр манай аймагт тулгамдаж байгаа гол зүйл нь  Эхо апраттны хэвлийн болон үтрээний дачик байхгүй бөгөөд энэ нь  10сая төгрөгийн өртөг бүхий юм. Мөн өвчтөний өрөөнд байрлах 24 цагийн камер, дэлгэц, микропон төхөөрөмжүүд хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь 3 сая төгрөгийн өртөг бүхий юм байна. Эдгээр техник төхөөрөмжүүдийн хөрөнгийг шийдэж өгөх хүсэлтийн дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан 3 сая төгрөгийн өртөг бүхий өвчтөний өрөөнд байрлах 24 цагийн камер, дэлгэц, микропон зэрэг төхөөрөмжүүдийг энэ ондоо багтаан шийдэх , мөн 10сая төгрөгийн өртөг бүхий Эхо апраттны хэвлийн дачикийг  2018 оны төсөвт Дэд хөтөлбөрөө батлуулсан тохиолдолд хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг хэлэв.

Энэ үеэр Хэнтий нутгийн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, Монгол улсын  хүний гавъяат их эмч С.Хишгээг Хэнтий аймгийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнав.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%