Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харъяа Бэрх хот дахь
Гал түймэр унтраах, аврах 42-р ангийн нээлт 2017 оны 09-р сарын 15-ны өдөр
боллоо...
Нээлтэнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Зүүн бүсийн төвийн ОБГ-ын дарга хурандаа
А.Гантөмөр, Сүхбаатар аймгийн ОБГ-ын хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн
ОБГ-ын дарга Хурандаа Д.Батжаргал нар оролцлоо.
Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн
Засаг даргын тамгын газар болон Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс НИСДЭГ ДРОН
олгохоор шийдвэрлэсэн батламжийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт гардуулан
өгөв.
Мөн Хэнтий аймаг дахь Онцгой байдлын газрын дэслэгч
Б.Ууганбаярт Монгол улс, аймаг орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө,
байгалийн баялаг, мал амьтныг байгалийн гамшиг, аюул ослоос хамгаалах хүнд
бөгөөд хариуцлагатай үйлсэд өөрийн амьдрал, хүч чадал, оюун санаа, хөдөлмөрийг
зориулан ажиллаж байгаад талархаж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын
“ХҮНДЭТГЭЛ” , Онцгой байдлын газрын дэслэгч М.Мөнхбатыг Хэнтий аймгийн ХҮНДЭТ
ТЭМДЭГ-ээр шагнав.
Энэхүү Гал түймэр унтраах, аврах 42-р анги нь 58 алба хаагчийн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд 3 давхар байгууламжийн 2,3 давхартаа алба хаагчдын 6 айлын орон сууцтай нэг давхартаа оффис байрлаж байгаа юм.