Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны
Үндсэн зорилтын 5-р заалтын “ Хэнтийчүүдийг дэмжих” , “Оюунлаг хэнтийчүүдийг
олноор бий болгох” зорилтын дагуу
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Оюуны
шатар даамыг хөгжүүлэх хөдөлгөөнийг Хэнтий аймгийн хэмжээнд өрнүүлэх тухай
шийдвэр гарсан.
Үүний хүрээнд өнөөдөр буюу 2017 оны 9-р сарын 15-ны өдөр
Хэнтий аймагт оюуны спортыг хөгжүүлэх бүх нийтийн хөдөлгөөний нээлт, “1000
шатарчны баяр” Хэнтий аймгийн бүх сум суурин газарт нэгэн зэрэг эхэллээ.
Тэмцээний нээлтэнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга бөгөөд Шатрын зөвлөлийн тэргүүн Л.Батсайхан, Хэрлэн сумын Засаг даргын
орлогч М.Шүрэнцэцэг, Хэнтий аймаг дахь Шатрын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Ч.Эрдэнэ-Очир нар оролцлоо.
Энэхүү Шатрын тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй 4 насны ангилалаар явагдаж байгаа юм. Аймгийн хувьд цэцэрлэгийн наснаас ахлах ангийн насны хүүхдүүд шатрын олон улсын мастер болон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон хүүхдүүд олон байдаг бөгөөд энэхүү хүүхэд багачуудаа урамшуулах талаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хэнтий аймгийн өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх” журмыг баталсан. Үүнд Бүс, улс, аймгийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудад урамшуулал олгох журам батлагджээ.