Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭД ӨӨРСДӨӨ ХЯНАДАГ БОЛЛОО

2017-09-19

Олон нийтийн оролцоотой хяналтын багийн бүрэлдэхүүнийг баталлаа...

Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын хороод хуралдаж “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоот хяналтын загвар бий болгон турших” дэд төслийн хүрээнд Олон нийтийн оролцоотой хяналтын механизмын багийн бүрэлдэхүүнийг 9 хүний гишүүнтэйгээр баталлаа. Уг төсөлд Хэрлэн сумын “Хэрлэн дом” ӨЭМТ, “Оюуны шим” ӨЭМТөв хамрагдах юм байна.

Өрхийн эрүүл мэндийн төв нь Аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргатай гүйцэтгэлийн 3 талт гэрээ байгуулж тухайн хамрах хүрээний хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

Тухайлбал ӨЭМТ-ийн гэрээг хэрхэн байгуулдаг, дүгнэдэг, хариуцлага хэрхэн тооцдог талаар иргэд, олон нийтэд ямар ч ойлголт мэдээлэл байхгүй байгаа юм.Тиймээс энэхүү төсөл хэрэгжсэнээр ӨЭМТ-ийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад бүх тал идэвхтэй оролцдог, харилцан хяналт тавьдаг соёл, хамтын түншлэл бүрдүүлэх замаар гүйцэтгэлийн гэрээнд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх давуу талтай болох юм.

Мөн Орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн баг чадавхижсанаар ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн 3 талт гэрээний явц, үр дүнг үнэлэхэд олон нийтийн оролцоо нэмэгдэнэ, ӨЭМТ-ийн ил тод байдал, хариуцлага дээшилнэ, бүтээлч хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтын түншлэл бий болох аж.

 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%