“Согтууруулах
ундааны үйлдвэрлэл ,худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих”
журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хууль, Архидан
согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх Аж
нэгж байгууллагуудаас журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг ЗДТГ-ын Иргэний танхимд зохион
байгууллаа.
Энэхүү
хэлэлцүүлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээн
хэлсэн үгэндээ: “ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 2-р бүлгийн 4дүгээр зүйлийн 3-д
зааснаар Аймаг,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн
саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга,
чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно” гэж заасан байдаг. Урьд нь засаг даргын захирамжаар
шууд шийдвэр гаргадаг байсан. Эрх нь зөрчигдөж байгаа аж ахуйн нэгж
байгууллага, иргэдийн саналыг авч байгаа учраас эхний ээлжинд төрийн захиргааны
зүгээс саналыг нь авсан, одоо аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн зүгээс энэ
журамд өөрчлөлт оруулах саналыг авахаар урьсан юм. Урьд нь гарч байсан баримт
бичгүүд Захиргааны шинжтэй байсан бол одоо энэхүү журам гарч байгаа шалтгаан нь
иргэдийн байгууллага учраас иргэдийнхээ санал гомдлыг тусгая гэж зорьсон.
Тиймээс та бүхэн энэхүү журмын төсөлд санаа оноогоо нээлттэй тусгаарай” гэлээ.
Уг хэлэлцүүлэгт Согтууруулах
ундааны үйлдвэрлэл ,худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл
оролцов.
Энэ үеэр Цагдаагийн газрын урьдчилан
сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж
“Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн
нэгж байгууллагуудын хуулиар хүлээсэн үүрэг” сэдвээр, АЗДТГ-ын Хүнс, худалдаа
үйлчилгээ, аялал жуулчлалын бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Ган-Адъяа “Хэнтий
аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх
тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нийтээр дагаж мөдөх журам” сэдвээр тус
тус мэдээлэл хийлээ.
Энэхүү журамд тусгасан саналыг нэгтгэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.