Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХ БОЛСОН ХЭРЛЭН ГОЛОО ТАХИВ

2017-09-26


Өнгөрсөн хавар Хэрлэн голын сав газрын зөвлөлийн анхдугаар хуралдаан болсон бөгөөд энэ үеэр Хэрлэн голын тахилгыг 3 аймгийн заагт зохион байгуулж байх санал санаачлага гарган дэмжигдсэнээр өнөөдрийн билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хошуу бургас” хэмээх газарт Хэрлэн голоо тахилаа.       


Энэхүү тахилганд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Усны бодлого хариуцсан зөвлөх, Байгаль орчны гавъяат ажилтан, доктор Ц.Балдандорж, Хэрлэн голын сав газрын зөвлөлийн гишүүн, Урлаг судлалын ухааны доктор, зураач, яруу найрагч, соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Энхбат, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга н.Ганхуяг нар оролцлоо.Энэ үеэр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Аймгийн Гүндүгаравлин хийдийн лам нар ном уншиж газар усаа баясгав.

Дараа жилийн тахилга Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулагдахаар товлов.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%