Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАРЪЯАЛАЛГҮЙ АХМАДУУДАД БЭЛЭГ ГАРДУУЛАВ

2017-10-05

Манай аймгийн хэмжээнд 7000 гаруй ахмад настан байдаг бөгөөд тэдгээр ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхааран ажиллаж байна. 
Ахмадын баяраар аймгийн аж ахуйн нэгж байгууллагууд, багууд ахмадуудаа хүлээж авч байгаа бөгөөд ирж чадахгүй гэртээ байдаг ахмадууддаа өнөөдөр Ахмадын баярыг тохиолдуулан 2-р багаас сонгогдсон төлөөлөгч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан сонгогдсон багийнхаа харъяалалгүй ахмадуудад гарын бэлэг гардуулан өгөв.





 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%