Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГШ НАР 51 ДЭХ ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

2017-10-05

Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх өдөр тохиолоо...

Баярын хуралд урилгаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Боовсрол соёл урлагын газрын дарга С.Мөнхцэцэг, Ахмад багш нарын холбооны тэргүүн н.Сүхбаатар, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-ийн багийн ахлагч Г.Жаргалбат, Монгол Улсын гавъяат багш Н.Даваажав нар оролцов.



Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Хэнтий аймгаас боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж амжилт бүтээлээр дүүрэн, аймаг орон нутагаа дуурсгаж яваа олон багш нараараа бахархаж байна. АИТХ-аас баталсан Засаг даргын мөрийн хөтөлбөр, Боловсролын чиглэлээс гаргасан дэд хөтөлбөр, хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхээр орон  нутгийн гүйцэтгэх засаглалын байгууллага маань нөөц бололцооныхоо хирээр ажиллаж багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хурлынхаа 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилтоо баталсан. Энэхүү зорилтын 4-дэх заалтанд боловсролын салбарт ажиллагсад багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадад туршлага судлуулахад анхаарч, нийгмийн оролцоо санаачлалгыг нэмэгдүүлэх, багш хүүхдийн хөгжил нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагааг дэмжин ажиллахаа тусгасан. Түүнчлэн багш нарынхаа үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үндэсний эх бичигээ дэмжин дэлгэрүүлэх, ном унших,оюуны спорт шатар даамыг хөгжүүлэх, Өрөх байгууллага хамт олон болох хөдөлгөө өрнүүлэх ажлыг тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Хурлын байгууллагын зүгээс өөрийн номын сантай болж, үндэсний бичгээрээ хаягаа шинэчилж бусад байгууллагуудыг уриалан дуудаж уг ажлыг эхлүүлээд байна. Багш сурган хүмүүжүүлэгч та бүгдийнхээ соён гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсэж, амьдрал тань өнгөлөг өөдрөг байж, эрдэм мэдлэгийн гэгээн гэрэлээ түгээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье? Эрхэм баян, эрдэм ухаан дэлгэрэх болтугай, багш нарын алдар бадартугай..” гэлээ.


Энэ үеэр багшийн нэр хүнд, ёс зүйг дээдлэн шавь нараа эрдэм боловсролтой, оюунлаг хүмүүн болгох их үйлсэд бие сэтгэл, эрдэм мэдлэгээ харамгүй зориулан ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнан урамшуулсан юм.




 

Онцолбол: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “ХҮНДЭТГЭЛ”-ээр Х.Алтанцэцэг, П.Энхжаргал, М.Тунгалагтуяа, М.Оюунсүх, Г.Ариунжаргал, Д.Жамсран, Ц.Балжинням нар шагнагдаж Хөдөлмөрийн хүндэт медалиар Г.Батсайхан шагнагдсан юм. Энэ үеэр боловсролын стандартыг хэрэгжүүлэх, сургалтын орчинг сайжруулах үйлсэд идэвхи санаачлага, үр бүтээл гарган ажилласан М.Золзаяа захиралтай “Тэмүүжин цогцолбор” сургууль АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГААР шалгарлаа.


Нийт багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрдмийн гэгээн мөртэй их хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе...

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%