2017 он бол Нутгийн өөрөө удирдах
байгууллага /Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-ын 25 жилийн ойн жил
юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 7-р сарын
20-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор 25 жилийн ойг Хэнтий аймагт тэмдэглэн
өнгөрүүлэх тухай шийдвэр гаргаж, 25 ажил бүхий төлөвлөгөөг баталсан.
Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн
ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор 2017 оны 10-р сарын 03-04 ний өдрүүдэд Хэнтий
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төлөөлөгчид болон Хурлын ажлын албаныхны
дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлөөр тэмцээн
уралдаан зохион байгууллаа.
Шатрын төрөлд НЭГДҮГЭЭР байрыг ИТХ-ын дарга Л.Батсайхан, ХОЁРДУГААР байрыг
ИТХ-ын Төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ,
Ширээний теннисний төрөлд НЭГДҮГЭЭР байрыг ИТХ-ын Дотоод ажил,тогтоол
шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан Т.Алтаншагай, ХОЁРДУГААР байрыг ИТХ-ын Төлөөлөгч
Б.Оюунбаатар,
Сагсан бөмбөгийн төрөлд НЭГДҮГЭЭР байрыг Ц.Амгаланбаатар ахлагчтай баг,
ХОЁРДУГААР байрыг Ц.Идэрбат ахлагчтай баг,
Гар бөмбөгийн төрөлд Ж.Энх-Амгалан ахлагчтай баг, ХОЁРДУГААР байрыг
Ч.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдав.
Энэхүү тэмцээний гол зорилго нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж
хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээ Улаанбаатар хотод бүх 21 аймгийн ИТХ-ын
Төлөөлөгчид болон Ажлын албаныхны дунд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд
баг, тамирчид бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдлаа.