Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ...

2017-10-16

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сурталчлах чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран 5 бүс болгон хувааж зохион байгууллаа.

Энэхүү ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой юм.

Урд бүс Баянмөнх суманд 2017 оны 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж  Дархан, Бор-Өндөр, Галшар зэрэг сумд хамрагдан өрсөлдөв. Тэмцээн багийн мэндчилгээ, урлагийн номер, багийн гэрийн даалгавар, асуулт хариулт, багийн жүжигчилсэн тоглолт, багийн ахлагчийн уралдаан гэсэн ангиллаар явагдсан юм.

Тэмцээнийг  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан нээж, ерөнхий шүүгчээр АЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь, аймгийн цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Х.Мөнх-эрдэнэ, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул нар шүүгчээр ажиллалаа.

Асуулт хариултын тэмцээнд Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн тухай хуулиудаар явагдсан бөгөөд сумд хуулиудаа судалж тэмцээндээ ач холбогдол өгч оролцсон нь харагдаж байлаа.

Баянмөнх суманд болсон Урд бүсийн ДЭВЖЭЭ тэмцээнд ХОЁРДУГААР байранд 89 оноогоор Баянмөнх сумын Ч.Болдбаатар ахлагчтай “СҮЛД” баг, НЭГДҮГЭЭР байр буюу Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзнээр 90 оноотой Дархан сумын н.Алтанхүү ахлагчтай “ЗАЛУУСЫН ТҮҮЧЭЭ” баг шалгарлаа.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%