Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН БАРУУН БҮСЭД...

2017-10-16

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сурталчлах чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран 5 бүс болгон хувааж зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу 10-р сарын 11-ний өдөр Баруун бүс Цэнхэрмандал суманд амжилттай явагдаж  өндөрлөв.

Энэхүү ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой ба Баруун бүс Цэнхэрмандал суманд Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Мөрөн зэрэг 4 сумд өрсөлдлөө.          

Тэмцээний  ерөнхий шүүгчээр АЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь нээж, шүүгчдээр аймгийн цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Х.Мөнх-эрдэнэ, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутаг хариуцсан ажилтан  Ш.Эрдэнэжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул нар ажиллалаа.

Цэнхэрмандал суманд болсон Баруун бүсийн ДЭВЖЭЭ тэмцээнд ХОЁРДУГААР байранд 75 оноогоор Мөрөн сумын “СОЁМБО” баг, НЭГДҮГЭЭР байр буюу Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзнээр 79 оноотой Өмнөдэлгэр сумын “СОЁМБОбаг шалгарлаа.













Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%