Хууль сурталчлах чиглэлээр
ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран 5 бүс
болгон хувааж зохион байгууллаа.
Энэхүү ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг
эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага,
ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг
нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой юм.
Хойд бүс Биндэр
суманд 2017 оны 10-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж Дадал, Батширээт,
Баян-Адрага, Биндэр зэрэг сумд хамрагдан өрсөлдөв. Тэмцээний шүүгчээр Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан
Д.Сарангэрэл, АЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр, аймгийн
Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн,
Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
Ц.Мөнгөнзул нар шүүгчээр ажиллалаа.
Биндэр суманд болсон Хойд бүсийн ДЭВЖЭЭ тэмцээнд
ХОЁРДУГААР байранд Дадал сумын “СҮЛД” баг, НЭГДҮГЭЭР байр буюу Аваргын төлөөх
тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзнээр Баян-Адрага сумын “Legal info” баг
шалгарлаа.