Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран Хууль сурталчлах
чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг бүсчилэн зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн бүс
Батноров суманд 2017 оны 10-р сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн
мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын
ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой
юм.
Зүүн бүсэд Норовлингийн “Эв нэгдэл эрч хүч”, Батноров сумын “Эв занги”, Бэрхийн “Эрдэнэсийн эзэд”, Баян-Овоо сумын “Жавхлант”, Баянхутаг сумын “Баян” багууд өрсөлдлөө.
Тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан нээж, ерөнхий шүүгчээр АЗДТГ-ын Хууль эрхзүйн
хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь, Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан
Д.Сарангэрэл, аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан
ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн
мэргэжилтэн Ц.Мөнгөнзул нар шүүгчээр ажиллалаа.
Энэхүү бүсэд ХОЁРДУГААР байранд Батноров сумын “Эв занги” баг, НЭГДҮГЭЭР байр буюу Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзнээр Баян-Овоо сумын “Жавхлант” баг тус тус шалгарлаа.