Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨВИЙН БҮСИЙН ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-10-16

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сурталчлах чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран бүсчилэн зохион байгууллаа.

Уг ДЭВЖЭЭ тэмцээний зорилго нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой юм.

Төвийн бүс Хэрлэн суманд 2017 оны 10-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж  Хан Хэнтий сургуулийн  “СҮЛД”, 4,7-р  цэцэрлэгийн “ЖАВХАА”, МСҮТ-ийн “ЗӨВ АЛХАМ”, Тэмүжин цогцолбор сургуулийн “ТЭМҮЖИН”, 1,3-р цэцэрлэгийн “ЦЭГЦ”, 4-р сургуулийн “УХААРАЛ”, Ясли, 2,6-р цэцэрлэгийн “НАРНЫ ХҮҮХДҮҮД”, 5-р цэцэрлэгийн “ЭВ НЭГДЭЛ”  8 баг оролцож өрсөлдөв. Тэмцээн багийн мэндчилгээ, урлагийн номер, багийн гэрийн даалгавар, асуулт хариулт, багийн жүжигчилсэн тоглолт, багийн ахлагчийн уралдаан гэсэн ангиллаар явагдсан юм.

Тэмцээнийг  Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.Ганхуяг нээж, ерөнхий шүүгчээр аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул, Хэрлэн сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ү.Энх-Ариунаа нар шүүгчээр ажиллалаа.

Хэрлэн суманд болсон Төвийн бүсийн ДЭВЖЭЭ тэмцээнд  НЭГДҮГЭЭР байр буюу Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзнээр 99 оноотой  4-р сургуулийн “УХААРАЛ”, дэд байранд 94 оноогоор МСҮТ-ийн “ЗӨВ АЛХАМ”, гутгаар байранд 91 оноотой Тэмүжин цогцолбор сургуулийн “ТЭМҮЖИН”, тусгай байранд 89 оноотой Ясли, 2,6-р цэцэрлэгийн хамтарсан  “НАРНЫ ХҮҮХДҮҮД” багууд тус тус шалгарлаа.

Бүс бүсээс шалгарсан 5 баг 2017 оны 11-р сарын 3-нд Аймгийн аваргын төлөө өрсөлдөж Тэргүүн байр /Өргөмжлөл 1 сая/, Дэд байр / Өргөмжлөл 800.000/, Гутгаар байр /Өргөмжлөл 500.000/, Тусгай 2 байрыг  /тус тус 200.000/ эзлүүлнэ.




 
















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%