Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН VI ХУРАЛДААН 11 САРЫН 08-НЫ ӨДӨР ХУРАЛДАХААР ТОВЛОВ

2017-10-16

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНЫГ ИРЭХ САРЫН 8-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТЭРГҮҮЛЭГЧИД ТОВЛОВ...

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 18 дугаар хуралдаанаа хийж нийт  5 асуудал хэлэлцэхээр байсан ч Тэргүүлэгч Ц.Идэрбат Аймгийн 6-р хуралдааны товыг зарлах санал нэмж оруулснаар дэмжигдлээ.

1-р асуудал: Аймгийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан орон тооны зөвлөл байгуулах тухайд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас танилцуулж дараах бүрэлдэхүүнтэйгээр зөвлөл байгуулахыг батлав.

-Зөвлөлийн даргаар: Аймгийн Засаг дарга

-Зөвлөлийн нарийн бичгийн даргаар: Аймгийн ЗДТГ-ын дарга

Гишүүдээр:   -     Аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга

-       Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга

-       Аймгийн Цагдаагийн газрын дарга

-       Тагнуулын ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь хэлтсийн дарга

-       Аймгийн Онцгой байдлын газрын дарга

-       Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга зэрэг бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

2-р асуудал: Эд хөрөнгө шилжүүлэх тухайд Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Дэмбэрэлсайхан танилцуулснаар Баянхутаг сумын эмнэлгийн ашиглагдаж байсан 2013 оны Фургон автомашиныг Санхүү хяналт, аудитын албанд шилжүүлэхээр болов.

3-р асуудал:  2017 оны 5-р сарын 5-ны өдрийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай 02дугаар тогтоолын 06дугаар хавсралтад өөрчлөлт оруулжээ.

4-р асуудал:  Ажлын цагийн хуваарь өөрчлөх тухай Тэргүүлэгчид хэлэлцэж ЕБС, цэцэрлэгийн эрхлэгч, захирал нартай БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг уулзалт хийж цагийн хуваарийг ярилцаж санал дүгнэлтийг сонсож дараагийн хуралдаанаар оруулахаар хойшлуулав.

5-р асуудал:  Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Т.Алтаншагай танилцуулж нийт 35 хүний материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтов. Өргөн мэдүүлэх шаардлага хангасан 35 иргэний хувьд энэ удаа  Их эзэн Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ой, Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжилжээ.

6-р асуудал: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн VI хуралдааны тов тогтоох тухай Тэргүүлэгчид хэлэлцэж 2017 оны 11-р сарын 08-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%