Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн дүнг гаргах ажлын хэсэг хуралдлаа

2017-11-01

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 181 дүгээр тушаал гарч “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах тухай” журам батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулан журмын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ажиллах тухай хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, нарийн бичгийн даргаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга А.Энхзаяа гишүүдээр холбогдох бусад байгууллагын дарга нар болон зохих мэргэжилтнүүдийн орж цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа үүрэг чиглэлийн талаар ярилцлаа. 
Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг эх үүсвэрээр нь дараах байдлаар ангилж явуулах юм байна. Үүнд: Агаарын бохирдлын суурин эх үүсвэр, Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр гэх мэт. Агаарын бохирдлын эх үүсвэрт дараах төрлийн зуухыг хамруулах ба энэ журмын хавсралт 1, 2, 3 дугаар маягтын дагуу улсын тоо бүртгэлийг явуулна. Тухайлбал, Ердийн галлагаатай 10кВт хүчин чадалтай зуух, үүнд: Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа зуух. 
Усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуух, Үүнд: Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уурын болон усан халаалтын зуух, технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух, барилгын болон томоохон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглагдаж байгаа зуух. Мөн дулааны цахилгаан станцын 101 кВт –аас дээш хүчин чадалтай зуух. Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрт дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн автотээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг хамруулах зэргээр тоо бүртгэлийг явуулах юм байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%