Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ боллоо

2017-11-02

2017 оны 10 дугаар сарын 30
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас төрийн дээд одон медальд иргэдийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн тодорхойлдог билээ. Энэ удаа Ерөнхийлөгчийн зарлигаар доорх нэр бүхий иргэд төрийн дээд шагналаар шагнагдсан байна. Шагналыг Хэнтий аймгийн Чингис хотын "Чингис цамхаг"-т гардуулах ёслолын арга хэмжээ болсон бөгөөд шагнал авсан иргэд ИТХ-ын дарга Д.Гансүрэнгийн хамт очиж шагналаа гардан авлаа.
1. Д.Гомбо -Очир - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2. Ц.Ичинхорлоо - Алтан гадас одон
3. Ц.Насанжаргал - Алтан гадас одон
4. И.Нацагдорж - Хөдөлмөрийн хүндэт медаль
5. Л.Төмөр -Очир - Хөдөлмөрийн хүндэт медаль

зүүн гар талаас: Ц.Насанжаргал, Д.Гомбо -Очир, И.Нацагдорж

Ц.Насанжаргал

Д.Гомбо-очир


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%