Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД БОЛЛОО

2017-11-06

Хэнтий нутагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Орос хэл, бүсийн арга хэмжээ нь Монголоос ОХУ-д оюутан сургаж эхэлсний 95 жилийн ой болон Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү бүсийн арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Монгол дахь найрамдлын нийгэмлэгүүдийн эвлэлийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, МУ-ын гавъяат багш Д.Цогзолмаа, ОХУ-аас Монголд суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн референт-орчуулагч Зимирёв Владимир Сергеевич, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын багш, хэл бичгийн ухааны доктор Зандаков Сергей Ильич нар оролцож үг хэлэв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагдах Орос хэлний олимпиад нь багш, сурагчдын авъяас ур чадварыг нээн хөгжүүлж, сурагчдад ОХУ-д тэтгэлгээр суралцах боломж олгож, багш нарт ОХУ-д үнэ төлбөргүй мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж олгодог билээ. 2016 онд Дорнод аймагт болсон энэхүү олимпиадад манай аймгаас 3 сурагч ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах эрх авч одоогоор ОХУ-д амжилттай суралцаж байна.” Хэмээн олимпиадад оюун ухаанаа сорихоор ирсэн багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад амжилт хүсэв.

 







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%