Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУУЧИН ОРШУУЛГЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-11-06

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Амгаланбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлд бичсэн “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх нь” төсөл шалгарсан билээ.
            Тэгвэл энэхүү төсөл хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд төслийн хүрээнд аймгийн төвийн 2-р багийн нутаг дэвсгэрт орших хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, цаашид оршуулгын үйл ажиллагааг зохицуулах шийдлүүдийг иргэдийн санал асуулгаар хэлэлцүүлж байна.
            Хэлэлцүүлэгт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Амгаланбаатар нар оролцож үг хэллээ.
            Хэлэлцүүлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн иргэдийн Хурлын байгууллага аливаа шийдвэр гаргах түвшинд ард иргэдийнхээ оролцоог хангаж ажиллах ёстой. Тиймээс энэхүү хэлэлцүүлэг үүний эхлэл болж байна. Цааш цаашдаа олон өргөн хүрээний иргэдийн дунд тулгамдсан асуудлуудаа ард иргэдийн санал гомдлыг авч хэлэлцүүлнэ. Өнгөрсөн хугацаанд бид Хэнтий мэдээ сонинтой хамтран иргэдийнхээ дунд “Шинэ санаа, Шинэ шийдэл” ухаалаг дэвтрийг аялуулсан бөгөөд иргэдээс олон санаа шийдлүүд гарсаныг дэс дараагаар нь эрэмбэлээд сумд руу хүргүүлсэн байгаа.” Гэж хэлээд хэлэлцүүлэгт амжилт хүсэв.
       Дашрамд дурдахад Бурхан болоочийг уламжлалт байдлаар газар оршуулахад хүний биеийн хатуу эдүүд 40-50 жилд, зөөлөн эдүүд 3-5 жилд задардаг буюу хүний бие 60 жилд бүрэн задардаг байна. Үүнээс үүдэн боомын савханцарын вирусыг 30-40 жил, тарваган тахалын вирусыг 40 жилийн хугацаанд агаарт амьдрах чадвартай байдаг байна.
 










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%