УИХ-ын гишүүн Д.Гантулгын ивээл дор
зохион байгуулагдсан Аймгийн өсвөрийн шатарчдын 2018 оны аварга
шалгаруулах тэмцээн Чингис хотноо амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Уг
тэмцээнд 22 сум
суурин газрын 300 гаруй өсвөрийн шатарчид оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд:
- 6 хүртэлх насны эрэгтэй ангилалд
1-р байрыг Бор-Өндөр сумын А.Азжаргал, эмэгтэй ангилалд 1-р байрыг Бор-Өндөр
сумын С.Гоомарал,
- 7-8 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байрыг Бор-Өндөр сумын Г.Эрхэмбаяр,
эмэгтэй ангилалд 1-р байрыг Өмнөдэлгэр сумын Г.Наранжаргал,
- 9-10 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байрыг Тэмүжин ЦС-ийн
А.Ган-Эрдэнэ, эмэгтэй ангилалд 1-р байрыг Бор-Өндөр сумын Н.Мишээл,
- 11-12 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байрыг Хэрлэн 4-р сургуулийн
Б.Ихбилэгт, эмэгтэй ангилалд 1-р байрыг Тэмүжин ЦС-ийн Н.Номин,
- 13-14 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байрыг Хэрлэн 1-р сургуулийн
Ж.Эрхэмбилгүүн, эмэгтэй ангилалд 1-р байрыг Б.Намуунцэцэг,
- 15-16 хүртэлх насны эрэгтэй ангилалд 1-р байрыг Хэрлэн 4-р сургуулийн
Э.Нямбилэг, эмэгтэй ангилалд 1-р байрыг Бор-Өндөр сумын А.Буянзаяа,
-17-18 хүртэлх насны эрэгтэй
ангилалд 1-р байрыг Хэрлэн 1-р сургуулийн Г.Тамир, эмэгтэй ангилалд 1-р байрыг
Хэрлэн 1-р сургуулийн Э.Батсувд нар тус тус эзэллээ.
Дашрамд дурьдахад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны
Үндсэн зорилтын 5-р заалтын “ Хэнтийчүүдийг дэмжих” , “Оюунлаг хэнтийчүүдийг
олноор бий болгох” зорилтын дагуу
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Оюуны
шатар даамыг хөгжүүлэх хөдөлгөөнийг Хэнтий аймгийн хэмжээнд өрнүүлэх тухай
шийдвэр гарсан байна. Үүний дагуу Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох
зорилтын хүрээнд Аймгийн ИТХ олон ажил үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж байгаа
билээ.