Хэнтий аймгийн насанд хүрэгчдийн 2018 оны аварга шалгаруулах шатрын хагас
шигшээ тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд эрэгтэй 32, эмэгтэй 6 тамирчин
оролцож оюун ухаанаа сорив. Үүнд эрэгтэй төрөлд 1-р байрыг Ц.Алтан-Өлзий, 2-р
байрыг Р.Дамдинсүрэн, 3-р байрыг Н.Зоригтбаатар, эмэгтэй төрөлд 1-р байранд
Э.Батсувд, 2-р байранд Э.Дөлгөөн, 3-р байранд О.Отгончимэг нар тус тус
шалгарлаа.
Хан Хэнтий нутгийн ард иргэд бүгд оюуны спортоор хичээллэж, айл өрх бүр
шатраа хоймортоо дээдлэн залъя...