Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ АЙМГИЙН АВАРГА ТОДОРЛОО

2017-11-06

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сурталчлах чиглэлээр ДЭВЖЭЭ тэмцээнийг Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Сумдын ГХУСАЗСЗ хамтран 5 бүс болгон хувааж зохион байгуулжээ.

Энэхүү ДЭВЖЭЭ тэмцээн нь Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой зохион байгуулагдаж 2017 оны 11-р сарын 3-ны өдөр тэмцээний Аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж дүнгээ гаргалаа.

Аваргын төлөөх Дэвжээ тэмцээний ерөнхий шүүгчээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутгийн хурал хариуцсан ажилтан Ш.Эрдэнэжаргал, шүүгчдээр Аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн , цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, Аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Л.Цогзолмаа, Аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Энхжаргал, Хан Хэнтий Чуулгын дуучин, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Р.Отгонтуяа нар ажиллалаа.

Бүс бүсээс шалгарсан шилдэг багуудын шилдэгийн шилдэгээр Хэрлэн 4-р сургуулийн “УХААРАЛ” баг тэргүүлж Өргөмжлөл /1.000.000төг/, дэд байрыг Өмнөдэлгэр сумын “СОЁМБО”баг Өргөмжлөл /800.000төг/, Гутгаар байрыг Баян-Овоо сумын “ЖАВХЛАНТ” баг Өргөмжлөл /500.000төг/, Тусгай байрыг Дархан сумын “ЗАЛУУСЫН ТҮҮЧЭЭ” баг, Баян-Адрага сумын “LEGAL INFO багууд шалгарч тус тус Өргөмжлөл /200.000 төг/-өөр шагнагдлаа.

Энэхүү тэмцээн МУ-ын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль,МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль,Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн тухай хуулиудыг иргэдэд сурталчлан таниулах зорилготой амжилттай зохион байгуулагдлаа.


 











Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%