АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI
ХУРАЛДААН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР ХУРАЛДАНА...
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 6-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэлээ.
*Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь хориг
тавьсантай холбоотойгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын VI хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08.30 цагт аймгийн
төвд хуралдуулахаар хойшлуулж товлов.
*Гэр бүл бол Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин билээ.
Хүүхдийг гэр бүлтэйгээ хамт байх, гэр бүлийн орчинд хүмүүжих, хөгжих, эцэг
эхчүүд чөлөөт цагаа гэр бүлдээ зориулах, хамтдаа тоглох, бие биенээ сонсох,
хүндэтгэх зэрэг эерэг өөрчлөлтийг бий болгох, "Миний гэр бүл"
хүүхдийн чуулганаас гарсан "Гэр бүлдээ хүүхэд жаргалтай" уриалгыг
дэмжиж, сар бүрийн 4 дэх долоо хоногийн Бямба гаригийг аймгийн хэмжээнд “Гэр
бүлийн хөгжлийн өдөр” болгон, аймаг, сум, баг, байгууллагын удирдлагуудад
тодорхой төлөвлөгөө, судалгаатайгаар ажил зохион байгуулж байхыг үүрэгжүүлэв.
*Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой"-г 2017 оны 12 дугаар
сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн төвд зохион байгуулахаар товлож, зардлыг
батлав.