ХЭНТИЙ АЙМГИЙН 18 СУМЫН 88 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН СУУРЬ
СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ...
Монгол
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд
хийгдэж байгаа Аймгийн
18 сумын 88 багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон хурлын нарийн бичгийн
дарга нарын суурь сургалт эхэллээ.
Сургалтыг
нээж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдий Хурлын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ: “Монгол улсын Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх
нь” төслийн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сар, мөн энэ оны 2 дугаар сард манай
аймгийн нийт аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын
дарга нар суралцсан, одоо дахин суралцах гэж байна. Мөн аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид манлайллын сургалтад хамрагдсан байгаа.
Манайлайллын сургалтыг аймгийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа
бөгөөд аймаг сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн цаашид ямар чиглэлээр суралцах тухай
саналыг тооцох ажил улс орон даяар явагдаж байгаа.
Өнөөдрийн сургалтын зорилго бол засаг захиргааны анхан шатны нэгж болох
багийн ИНХ-ын дарга нарын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн
мэдлэг мэдээлэл өгөх, арга зүйд суралцахад оршиж байна.” гэлээ.
Энэхүү
сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон,
Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорноговь аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Монгол Улсын төлөөллийн
байгууллагыг бэхжүүлэх нь төслийн ажилтан Т.Чулуунцэцэг нар хөтлөн явуулах юм.
Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга
болон Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт сургалтанд нь амжилт хүсэе...