Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн залуу багш нарын “Алтан өв – Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадам эхэллээ

2017-11-09

Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, залуу багш нарын урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх, эцэг эх, сурагч, багш нарт сурталчлан түгээх зорилгоор явуулж байгаа тус наадамд ЕБС-ийн 19, СӨБ-ын 8 нийт 27 багийн 270 орчим залуу багш нар Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Хамтлаг бүжиг, Хөгжим, Чөлөөт үзүүлбэр гэсэн 6 төрлөөр оролцож байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%