Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОЁР ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

2017-11-10

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН СУУРЬ СУРГАЛТ 2 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ...

 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион  байгуулагдсан уг сургалтанд Аймгийн 18 сумын 88 багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон хурлын нарийн бичгийн дарга нар хамрагдав. Энэхүү сургалтыг  төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, сургагч багш С.Цогтоо нар заан явууллаа.

Өнөөдрийн сургалтын зорилго бол засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын дарга нарын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх, арга зүйд суралцахад чиглэгдсэн юм.

“Монгол улсын Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сар, мөн энэ оны 2 дугаар сард манай аймгийн нийт сумдын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар суралцжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид манлайллын сургалтад хамрагдсан бөгөөд  Манлайллын сургалтыг аймгийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэхүү сургалтыг явуулснаар ИТХ-ын төлөөлөгчдийн эрхзүйн болон эдийн засгийн мэдлэг боловсролыг хичээлийн тодорхой хөтөлбөрийн дагуу дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах чадавхийг нь бэхжүүлэх давуу талтай юм.














Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%