Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

С.Бямбацогт: Утаа бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш

2017-11-13

УИХ-ын чуулганы хуралдаанаар утааг бууруулах асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт утааг бууруулах оновчтой гарц байгааг хэлж салбарын сайд нь ч энэхүү саналыг дэмжин хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. 
С.Бямбацогт  “Яндан цөөлөх асуудал бол ганц Улаанбаатарын асуудал биш ээ. Утааг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аймгийн төвүүдээ мөн цогцоор нь шийдэх хэрэгтэй шүү. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдээ хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах хэрэгтэй байна.  Заавал метр квадрат нь 1.8 сая төгрөгийн үнэтэй орон сууц авах бус цэвэр бохир ус, дулааны шугамыг нь гийдэж өгөн хашаандаа гурав дахин хямд үнээр буюу м.кв нь 600 мянгаар хаус бариад амьдрах боломжоор нь хангаж өгье. Төсөв мөнгийг нь ч шийдэх хэрэгтэй. Үүнээс гадна утааг бууруулах бас нэг арга зам нь 100 хувь цахилгаанаар хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирье. Энэ төрлийн машин оруулж ирж байгаа бизнес эрхлэгчидээ татвараас нь  чөлөөлж, цахилгаан машин унаж байгаа иргэдийнхээ хэрэглээг нь дэмжээд өгье. Шөний тарифыг тэглэсэн тул иргэд шөнөдөө автомашинаа цэнэглэж зардал гаргахгүйгээр хорт утаа ялгаруулдаггүй автомашин ашиглах юм. Энэ чиглэлд бид яаралтай анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. 
Энэхүү асуудалд БОНХЯ-ны сайд Цэрэнбат “Аймаг, орон нутгийн агаарын бохирдлын асуудалд БОНХЯ анхаарал хандуулж байна. 100 хувь цахилгаанаар явдаг автомашин оруулж ирэх саналыг 200 хувь дэмжиж байна. Яамны бодлогын төвшинд энэ асуудлыг хэлэлцэж байна” гэсэн юм. 
Дашрамд, 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг 3-4 цаг цэнэглэхэд 110 км замыг туулдаг байна. Шөнийн цахилгааныг бүрэн хөнгөлсөн тул иргэд нэг ч төгрөгийн зарлагагүйгээр автомашин унах боломжтой болно гэсэн үг юм.  

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%