Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ХУУЛЬ ТОГТООХ ХУРЛЫН ДАРГА И.Д.ЛИХАНОВ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-11-15

           Өвөр байгалийн хязгаарын хууль тогтоох Хурлын дарга Лиханов Игорь Дмитриевич, Хурлын Нийгмийн бодлогын салбар хорооны орлогч дарга Саклаков Алексей Викторович нар Хэнтий аймагт ажлын айлчлал хийлээ. Хурлын дарга И.Д.Лихановын үндсэн мэргэжил мэс заслын эмч бөгөөд 1987 онд эмч солилцооны шугамаар 14 хоног Хэнтий аймагт ажиллаж байжээ.
           11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар зочдыг хүлээн авч уулзан Хурлын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцан мэдээлэл солилцлоо.
            Мөн Чингис цамхагийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд Хурлын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Өвөр байгалийн хязгаарын хууль тогтоох хурлын дарга Лиханов Игорь Дмитриевич нар гарын үсэг зурлаа.
            Ингэснээр байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Хурлын байгууллага хоорондын харилцааг адил тэгш байх зарчимд тулгуурлан бэхжүүлэх, Хурлын үйл ажиллагааны талаар туршлага солилцох, ажил хэргийн болон нөхөрсөг харилцааг өргөжүүлэх, найрамдалт харилцааг сэргээн идэвхжүүлэх, соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай боллоо.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%