Өвөр байгалийн хязгаарын хууль тогтоох Хурлын дарга 30 жилийн
өмнө ажиллаж байсан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ зочлов.
Тэрээр тухайн үед хэрэгжиж байсан эмч солилцооны хөтөлбөрийн хүрээнд 14 хоног ажиллаж байсан нэгдсэн эмнэлэгтээ өнөөдөр зочилж ажил үйлстэй нь танилцлаа.
Энэ үеэр эмч нарыг дэмжин ажиллах, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, эмч нарыг солилцож ажиллуулах, сургалтанд хамруулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулъя гэсэн санал гаргалаа.
Мөн
энэ өдөр харилцан тохиролцож байгуулсан гэрээнд Орос хэлний багш нарыг харилцан
ажиллуулах талаар ч тодорхой заалт тусгагдсан юм. Айлчлалын үеэр Чингис хааны
өлгий нутагтай танилцсан юм.