Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НИСДЭГ ДРОНТОЙ БОЛОВ

2017-11-15

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын  тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 4,5 сая төгрөгийн үнэ бүхий НИСДЭГ ДРОН-ыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр  гардуулан өгөв.

Аймаг орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгалийн баялаг, мал амьтныг байгалийн гамшиг, аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг НИСДЭГ ДРОН-ыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Д.Батжаргалд гардуулан өгөв.

Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлэхдээ: “Аливаа байгалийн гамшиг осол, ган зуд, гал түймэр зэрэг бүхий л зүйлд Онцгой байдлын газрынхан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилладаг, үүнийг ард түмэн хардаг, та хэдээрээ бахархдаг.Энэхүү Нисдэг Дроныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  зүгээс өгч байгаа хэдий ч энэ бол Хэнтий нутгийн ард иргэдээс өгч байгаа бэлэг гэдгийг ойлгоорой” гэлээ.

Энэхүү Нисдэг дрон нь Онцгой байдлын газрын хувьд орон нутагт  анх удаагаа гардуулж өгч байгаараа онцлог гэдгийг Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Д.Батжаргал хэлж байсан бөгөөд бидний ажил төрөлд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн ардынхаа аюулгүй амар тайван амьдрах, гамшиг осолгүй байхад асар их дэмжлэг болж байна гэдгийг дурьдаж сайшаалтай байгаагаа илэрхийлж байлаа.



 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%