Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭРЛЭН СУМЫН 2-Р БАГ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-11-17

        Хэрлэн сумын 2-р баг нь 126 мал бүхий иргэнтэй бөгөөд үүнээс 53 нь малчин, үлдсэн нь мал бүхий иргэд байдаг ажээ. Тус баг нь Хэрлэн сумын хэмжээнд хамгийн бага малтай баг ба 35 мянган толгой малтай аж.

Уг зөвлөгөөн нь ирэх 12-р сарын 7-ноос  мал тооллого эхлэх гэж байгаатай холбогдуулан малчдынхаа өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах үүднээс зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд,  аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат, Хэрлэн сумын 2-р багийн Засаг дарга Б.Хүрэлзүрх нар оролцлоо.

Мөн малчдад гол тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, төр засгаас хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг танилцуулав. Зөвлөгөөнд тус багаас сонгогдсон төлөөлөгч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Төлөөлөгчийнхөө хувьд хийсэн ажлын тайлангаа танилцуулж гол тулгамдаж байгаа асуудлыг нь сонсон юм.

Энэ үеэр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат Малын хулгайн талаар мэдээлэл хийлээ.

 








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%