ДААМЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧДЫГ
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ...
Узбекстан улсын Ташкент
хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн зуун
буудалт даамын тэмцээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат өсвөрийн шигшээ
багийн Даамын спортын тамирчин, Олон Улсын дэлхийн холбооны дэд мастер
Г.Дүүрэнбилэг /үндсэн,рапид, блиц/ гэсэн төрөлд 3 мөнгө, Польш улсын Дабки
хотноо зохион байгуулагдсан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах зуун буудалт
/турк, үндсэн/ даамын 2 төрөлд оролцож Алт, Хүрэл медаль, ОХУ-д зохион
байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн
Хэрлэн сумын тамирчин Б.Саранхүү хоёр төрөлд оролцож алт, мөнгөн медаль хүртэж
бахдам сайхан амжилт гаргасанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Баянмөнх сумын харъяат өсвөрийн шигшээ
багийн даамын спортын тамирчин, ОУ-ын
Дэлхийн Холбооны дэд мастер Г.Дүүрэнбилэгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын даргын “ХҮНДЭТГЭЛ” мөнгөн шагналын хамт соёрхуулсан бол Аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хэнтий
аймгийн Хэрлэн сумын тамирчин спортын мастер Б.Саранхүү, Хэнтий аймгийн Баянмөнх
сумын харъяат өсвөрийн шигшээ багийн даамын спортын тамирчин, ОУ-ын Дэлхийн Холбооны дэд мастер
Г.Дүүрэнбилэг нарыг “Хан Хэнтийн алдартан” тэмдэгээр шагнан Аймаг орон нутаг,
улс эх орныхоо нар алдрыг дэлхийн тавцанд цуурайтуулсан дасгалжуулагч багш, Биеийн
тамирын тэргүүний ажилтан, спортын мастер Г.Бүрэнболдыг “Аймгийн хүндэт
тэмдэг”-ээр тус тус шагнав.