Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 6-р хуралдаан 12-р сарын 04-нд болно

2017-11-21

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний 10.00 цагт Мандалговь хотод аймгийн ЗДТГ-ын 2 давхрын хурлын танхимд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, орон нутгийн 2018 оны төсвийн тухай, аймгийн эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тухай, орон нутгийн 2018 оны төсөвт аудитын санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%