Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ “ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ” БҮЛГИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭВ

2017-11-26

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо  батлагдсан хуваарийн дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, 2018  онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах төсөлтэй танилцаж санал дүгнэлтээ гаргав.  
Хуралд хорооны дарга С.Мөнгөнсар, гишүүд Б.Батхуяг, Ж.Лхагвасүрэн, С.Отгонсүрэн, Ш.Батсүрэн, ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Тэргүүлэгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Д.Баянбат, Л.Ариунтуяа, Б.Насанбат, ЗД-ын дэргэдэх болон ЗДТГ-ын зарим хэлтэс албадын дарга, мэргэжилтэн оролцлоо.

Хурлаар дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эрхлэх асуудлын хүрээнд ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийг сонсон Худалдан авах ажиллагааны алба, Дотоод Аудитын алба, Татварын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн номын өргөө, Биеийн тамир спорт хороо, “Ногоон булан” ахмадын амралтын газар ОНӨААТҮГ зэрэг хэлтэс, албадын үйл ажиллагаа болон төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлэн цаашид анхаарч ажиллах зарим асуудлуудад  гишүүд, Төлөөлөгчид санал хэллээ. 

 Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил” бүлгийн зорилтын хэрэгжилтийг Хурлын хорооны гишүүд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “ХАНГАЛТТАЙ”  дүгнээд, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.
 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН  ХОРОО





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%