Төрийн албан хаагчид тангараг өргөв
Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан төрийн удирдах болон төрийн албан хаагчийн
шалгалт өгч тэнцсэн болон туршилтын хугацаанд ажиллаж төрийн албан
хаагчийн тангараг өргөх болзол журмыг хангасан 15 алба хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд
сахиж, шударгаар ажиллахаа тангараглав. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны дараа аймгийн удирдлагууд тангараг өргөсөн албан хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай, шударга ажиллахыг хүслээ .
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 16