Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

2017-11-28

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр  сарын 28-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСЗАСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн  А.Дамцагдорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Дүүргийн Прокурорын газрын дарга Д.Булганцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан,  Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва,  Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат, ЗДТГ-ын Хууль эрх зүйн тасгийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Г.Батмөнх, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл  нар оролцлоо

Өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлийн гишүүд Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах баг, Гудамж байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилт эргүүл, нутгийн захиргааны байгууллагуудын урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн жилийн эцсийн ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж дүүргийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажилд хяналт тавих ажил хариуцсан ахлах Прокуроор Г.Чагдараар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа. 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%