Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

5 ӨРХӨД 5М3 ТҮЛЭЭНИЙ МОДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2017-11-30

           АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Л.БАТСАЙХАН СОНГОГДСОН БАГИЙНХАА АЙЛ ӨРХӨД ТҮЛЭЭНИЙ МОД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ...
           2017 оны 11-р сарын 16-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн сонгогдсон 2 дугаар багийн амьжиргааны баталгаажих түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэй 5 өрхөд 5м3 түлээний модыг хүлээлгэн өгөв. Зорилтот өрхийн нийгмийн хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 онд Хэрлэн сумын 114 өрхийг энэ хөтөлбөрт хамруулсан бөгөөд үүний 40 өрх нь 2 дугаар багийн харьяалалтай юм. Эдгээрээс өнөөдөр 5 өрхөд олгожээ. Мод хүлээн авсан иргэд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ажлын амжилт хүслээ.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%